Нэмэгдсэн: 2019-12-09 02:41:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо болон Монголын банкны холбоодын удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Холбоодын зүгээс хийж буй ажилынхаа талаар мэдээлэл өгөхөөс гадна даатгалын зах зээлийг тэлэх, даатгалын хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлэх, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, сэндбоксыг нэвтрүүлэх, мэдээллйин нэгдсэн сан бий болгох, хохирлын үнэлгээ, даатгалын залилан  зэрэг асуудлаар саналаа илэрхийлж, харилцан зөвлөлдлөө.