Нэмэгдсэн: 2019-12-05 09:06:00

Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх мэдэгдлийг өөрийн зохицуулалтын салбарын нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хүргүүлэхийн зэрэгцээ өөрийн цахим хуудаст мэдэгдлийг байршууллаа.

Энэхүү мэдэгдэлд мэдээлэх үүрэгтэй этгээд дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн гүйлгээ, 20 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн бүхий гүйлгээ зэргийг цаг хугацаанд нь мэдээлэх, дотоод хяналтын хөтөлбөр, холбогдох журмуудыг боловсруулан ажиллах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, мөн төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА