Нэмэгдсэн: 2019-07-31 00:27:00

Өнөөдөр Ховд аймагт “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг болж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, банк, үнэт цаас, ББСБ, ХЗХ, Даатгалын байгууллагууд болон иргэд оролцлоо. Өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав. 

Энэ үеэр орон нутагт санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр ээлжит сургалт, хэлэлцүүлгийг хийв. Хорооноос тус сургалтыг зүүн бүс, говийн бүс, хангайн бүс, төвийн бүс, баруун бүс гэсэн чиглэлээр зохион явуулаад байна.   

Ховд аймагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг  ажиллав.

Бусад мэдээ