Нэмэгдсэн: 2018-12-21 09:26:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Даатгал түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ын 5.1.10-д зааснаар даатгагч нь Хорооны тогтоолоор батлагдсан “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох болон актуарын стандарт үнэлгээ болон актуарын хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д заасан шаардлагыг хангасан актуарчтай байх, Хорооны 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт, үнэлгээ болон актуарын хяналт, шалгалт хийх, тайлан гаргах журам”-ын 4.1-т “Даатгагч нь энэхүү журмын 3.1.4-3.1.9-д заасан актуарын стандарт, үнэлгээ болон хяналт шалгалтыг Даатгалын тухай хуулийн 42.4 дэх заалтын дагуу томилсон актуарчаар гүйцэтгүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд даатгагч нь өөрийн томилсон актуарчийг өөрийн үндсэн ажилтнаар ажиллуулах үүрэгтэй.

Мөн даатгагч өөрийн томилсон актуарчийг чөлөөлж, шинээр актуарч томилсон тохиолдолд, актуарч нь даатгалын компанид актуарчаар ажиллахгүй болсон, эсхүл шилжин ажиллах болсон тухай бүр дараах үүргийг мөн хэрэгжүүлэхээр зохицуулсан. Үүнд Хорооны 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт, үнэлгээ болон актуарын хяналт, шалгалт хийх, тайлан гаргах журам”-ын 6.1-д “Актуарчийн эрх авсан этгээд актуарчаар томилогдох, чөлөөлөгдөх, шилжин ажиллах болсон тохиолдол бүрт энэ тухай холбогдох эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан хуулбарыг ажлын 5 хоногийн дотор Хороонд ирүүлнэ”, 7.3-т “Актуарч нь тухайн даатгалын компанид актуарчаар ажиллахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа ажлын 5 хоногийн дотор Хороонд мэдэгдэж байх” гэж заасан байдаг.

Иймд дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна.

Бусад мэдээ