2018 он

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн салбарын цахим мэдээллийн нэгдсэн цогц систем боловсруулах, нэвтрүүлэх-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. https://tender.gov.mn/mn/invitation/detail/1524232753090

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Байгууллагын танилцуулга;
  • Харьяа Татвар, НДХэлтэс, Шүүхийн төрөлжсөн архив, ШШГЕГазрын тодорхойлолт /Материал хүлээн авах эцсийн хугацааны байдлаар өр төлбөргүй байх/;
  • Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлж байсныг тодорхойлсон гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар;
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багт ажиллах ажилтны тоо 10 ба түүнээс дээш байх, удирдах, хяналт тавих, гүйцэтгэх ажилтан, ажилчдын чадвар, туршлагын талаарх мэдээллийг мэргэжлийн үнэмлэх, диплом, тухайн компанийн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын НД7, НД8 тайлан болон бусад нотлох баримтын хамт ирүүлэх;
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн голлох мэргэжилтнүүд тухайн байгууллагын үндсэн ажилтан байх, мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх;
  • Зөвлөх хуулийн этгээд нь мэдээллийн технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
  • Веб хөгжүүлэлт, программ хангамж боловсруулж байсан туршлагатай байх;

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05-р сарын 14-ний өдрөөс 2018 оны 05-р сарын 22-ны өдрийн ажлын цагаар авч болох бөгөөд  мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 05-р сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү. /Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно/

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, Бага тойруу 3, ЗГ-ын 4-р байр,

Санхүүгийн зохицуулах хороо, 301 тоот

Хариуцсан албан тушаалтан: Б.Жаргалцэцэг, Утас: 263665, 99018040

2016 он

2016 оны төсөвт хөрөнгө оруулалттай холбоотой зардал тусгагдаагүй тул тендер зарлах шийдвэр гаргаагүй болно.

2015 он

2015 оны төсөвт хөрөнгө оруулалттай холбоотой зардал тусгагдаагүй тул тендер зарлах шийдвэр гаргаагүй болно.

2014 он

2014 оны төсөвт хөрөнгө оруулалттай холбоотой зардал тусгагдаагүй тул тендер зарлах шийдвэр гаргаагүй болно.

2013 он

2013 оны Хорооны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардалд 250 сая төгрөг тусгагдсан боловч засварын ажил хойшлогдож, 2014 оны төсөвт тусгуулахаар болсон тул тендер зарлагдаагүй болно.