Нэмэгдсэн: 2013-04-29 00:00:00

Тус Хорооны ээлжит хуралдаан 2013 оны 4-р сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Үнэт цаасны талаар:

- “Блюскай секьюритиз” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Эрдэнэбагана овогтой Алтаншагайг, “Сикап” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Давааням овогтой Маралхүүг, “Гендекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цогтбал овогтой Мандулайг, “Гаули” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Хан Гю Бун-г томилохыг тус тус зөвшөөрөв.

- “Нэйшнл сэкюритис” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн болон брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

Хоёр. Даатгалын талаар:

-Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн батлав.

-Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 331 дүгээр тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, 2011 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-д тус тус өөрчлөлт оруулав.

-Хадгаламж банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгайзөвшөөрөл олгов.

Гурав. Бичил санхүүгийн талаар:

-“Капитал-Аз” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов.

-“Финанс энд девелопмент оф майнинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.

-“Их мөнгөн завъяа ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Ган ивээл” ХЗХ, “Номин юнион” ХЗХ, “Мина” ХЗХ, “Кредит юнион монгол” ХЗХ, “БЭХ” ХЗХ, “Хүнгэлдуут” ХЗХ, “Арвайн үр” ХЗХ, “Дөргөн хөгжил” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.

Дөрөв. Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:

-Баярплант” ХХК, “Стандарт таваар” ХХК, “Хааннэгдэл” ХХК-д Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар тус тус олгов.

-Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээг хэлцлийн нийт дүнгийн 1.0 хувиас доошгүй байхаар тогтоож, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдүүлэхээр шийдвэрлэв.

-Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 4 дүээр сарын 10-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.frc.mnсайтаас үзнэ үү.