Нэмэгдсэн: 2013-04-25 00:00:00

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2013 оны 4 дүгээр сарын 24-ний хуралдаанаас ХААБ-тай холбоотой шийдвэрүүд гарлаа.

Нэг. Дараах компаниудад ХАА-н Биржийн арилжааны зуучлагч/брокер/-ийн /ХААБ/ тусгай зөвшөөрөл /НООЛУУР, СПОТ арилжаа/ олгохоор шийдвэрлэв. Үүнд:

1.      Хаан нэгдэл ХХК

2.      Баярплант ХХК

3.      Стандарт таваар ХХК

Хоёр. ХААБ-уудаас зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тооцож төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. 2013 оны 5 дугаар сарын 1-ээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хооронд ХААБ компаниудын үйлчилгээний хураамжийн хэмжээг үнийн дүнгийн 1.0 хувиас доошгүй байхаар тооцож ажиллахыг ХААБ-ын удирдлагуудад даалгав.