Нэмэгдсэн: 2012-05-25 00:00:00

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг олгох зорилготой бөгөөд үйл ажиллагаанаас илүүтэйгээр стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агууллагатай байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар гэрчилгээ олгогдоно. 

Оролцогчид:

Тус сургалтанд компанийн ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, мэргэжлийн хүмүүс хамрагдана.

Сургалтын агуулга:

Сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудлууд, эрсдлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.

Сургалтанд хамрагдснаар:

·Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд,

·Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,

·Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,

·Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,

·ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,

·Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,

·ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцна.

Сургалтын бүтэц:

Сургалтын хөтөлбөр нийт 14 сэдвээс бүрдэх бөгөөд 4 өдөр үргэлжилнэ. Хөтөлбөрийг хувь хүний шаардлага нөхцөлд тааруулан уян хатан зохион байгуулах үүднээс анхан шатны, ахисан түвшний сургалт гэж ангилсан. Анхан шатны сургалтад хамрагдсан бол ахисан түвшний сургалтад цааш суралцах боломжтой ба ахисан түвшиний сургалтад хамрагдаж шалгалт өгснөөр компанийн засаглалын гэрчилгээ олгогдоно.

·Анхан шат: 8 семинарыг дүүргэсэн байх ёстой бөгөөд Компанийн ТУЗ-ийн гишүүдийн /хараат бус гишүүд/ үүрэг, ТУЗ-ийн хороодын үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга сэдвийг агуулсан сургалтад заавал хамрагдсан байна. Ингэснээр дараагийн ахисан шатны сургалтад хамрагдах нөхцөл бүрдэнэ.

·Ахисан түвшин: 7 семинар дүүргэсэн байх бөгөөд Анхан шатын сургалтад заавал хамрагдсан байна. Тайлагнал ба ил тод байдал, их хэмжээний хэлцэл, санхүү, эрсдлийн удирдлага, хөндлөнгийн аудит, компанийн нийгмийн хариуцлага сэдвийг агуулсан сургалтад заавал хамрагдсан байна. Ингэснээр компанийн ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт зориулсан гэрчилгээний шаардлагыг хангана.

Хэл: Семинарууд монгол эсвэл англи хэл дээр явагдаж болно. Англи хэл дээр явагдах тохиолдолд орчуулгатай явагдах ба сургалтын материал нь англи, монгол хэл дээр давхар байна.

Сургалт интерактив байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар явагдана.