Нэмэгдсэн: 2013-04-24 00:00:00

“Санхүүгийн зохицуулах хороооны үйл ажиллагааны стратеги /2012-2016/”-ийн эхний жилийн хэрэгжилтийг хэлэлцэх хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00-12.00 цагийн хооронд Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдана.

Хуралдаанд Хороо болон Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, Хорооны ажилтнууд оролцоно. Уг хуралдааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.