Нэмэгдсэн: 2013-03-27 00:00:00

Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгчдийн ээлжит семинарыг 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан ба семинарт Хорооны удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар болон 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар бүртгэлийн мэргэжилтнүүдийн хамт оролцлоо.

Семинараар Хорооны орон нутаг дахь төлөөлөгчдийн 2012 оны ажлын тайланг танилцуулж, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжууд, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарч ажиллах зарим асуудлаар Үнэт цаасны газар, Даатгалын газар, Бичил санхүүгийн газар, Эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний газруудаас илтгэл тавьж, орон нутаг дахь зохицуулалтын байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, орон нутагт сурталчлах, иргэдийг мэдээллээр хангах талаар чиглэл өглөө.

Илтгэлийн сэдвүүдийг энд дарж үзнэ үү.