Нэмэгдсэн: 2020-01-23 02:34:00

Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын дунд явагддаг спортын “Таван төрөлт тэмцээн”-ийг  Санхүүгийн зохицуулах хороо зохион байгуулж байна.

Хороо энэхүү уламжлалт нөхөрсөг тэмцээний хамрах хүрээг өргөжүүлж, тус салбарын мэргэжлийн оролцогч байгууллагын оролцоо, тоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарлаа. 

Тэмцээн нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд болох бөгөөд “УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилсон өдөр (2006.01.25) болон Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан өдөр (1991.01.18) зэрэг түүхэн цаг үеийг тохиолдуулсан нь онцлог юм.   

Бусад мэдээ

Нэмэгдсэн: 2020-02-21 12:06:00

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэмэгдсэн: 2020-02-20 10:36:00