Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Делоитт” компанийн Хонг Конг дахь салбарын захирал Анир Бхаттачаря, Юичиро Мицүтоми, “Делоитт Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Норжинбат, ахлах зөвлөх М.Билгүүн нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар, ялангуяа СЗХ-ны зохицуулалтад шинээр нэмэгдэж орсон санхүүгийн бус мэргэжлийн бизнесийн оролцогчдын эрсдэлийг үнэлэх, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.