Нэмэгдсэн: 2019-11-08 07:47:00

“Таван богд инвест” ХХК нь  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг хэрэгжүүлж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 2 дугаар ангилалд бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК-ийн нийт гаргасан 174,136 ширхэг энгийн хувьцааг нэг ширхгийг 60,200 төгрөгөөр 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цаг хүртэл хугацаанд худалдан авах тухай мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хороонд ирүүлсэн.

Худалдан авах тухай мэдэгдэлд дурдсан хугацаанд “Атар-Өргөө” ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 44.05 хувь буюу 76,713 ширхэг хувьцааны 4,618,122,600 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн.

Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Энэ хуулийн 58.1-д заасан мэдэгдлийг компани болон Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу нийтэд мэдээлж байна.