Нэмэгдсэн: 2019-11-02 00:56:00

Санхүүгийн зохицуулах хороо “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран 2019 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж байна. 

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн төслийн зөвлөхтэй уулзаж компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх, бирж бус зах зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.