Нэмэгдсэн: 2019-10-16 09:00:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XV хуралдаан болж нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар ”Прайм финанс капитал”, “Дуусашгүй баян далай” Хадгаламж зээлийн хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэр бүхий ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлийг нэмж олгов.

Мөн “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, нэр бүхий ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хуралдаанаар зарим даатгалын компанийн оноосон нэр, албан тушаалтны өөрчлөлт, төлөөлөгчийн газар, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг бүртгэв.