Нэмэгдсэн: 2019-08-27 05:54:00

Солонгосын үнэт цаасны санхүүжилтийн корпораци (СҮЦСК)-ийн төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочилж ажил хэргийн яриа өрнүүлэв.

Тус корпораци нь БНСУ-ын үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх, зах зээлд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, эдийн засгийг дэмжих зорилготойгоор 1955 онд байгуулагдсан.

СЗХ болон СҮЦСК нь 2015 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдөр тус санамж бичгийн дагуу ажлаа эрчимжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, үнэт цаасны зах зээлд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.