Нэмэгдсэн: 2019-06-27 07:26:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит X хуралдаан 6 дугаар сарын 26-ны өдөр болж нийт 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Амар даатгал” ХХК болон “Ард даатгал” ХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрч, “Ард даатгал” ХК, Монгол даатгал” ХХК-ийн “Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал”-ын бүтээгдэхүүнийг, “Түвшин оргил” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний өөрчлөлтийг тус тус бүртгэлээ.

Мөн “Мелвилл эрдэнэдалай“ ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, “Азиа пасифик секьюритис ҮЦХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилохыг зөвшөөрөв.

Хуралдаанаар “Үенч арвижин дэлгэрэх” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, “Булган дамысы”, “Бугаты дамысы” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.