Нэмэгдсэн: 2019-06-18 01:13:00

Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо, Ремакс болон АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын холбооны төлөөллийг 6-р сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа, харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 

Харин өнөөдөр СЗХ-ны даргын баталсан, Үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбогдон үүссэн харилцааг зохицуулсан хууль дүрэм журам боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа зохион байгуулав. Хурлаар ҮХХЗ-ын нэгдсэн холбоо, Ремакс, Үндэсний реалторуудын холбоо болон ҮХХЗ-ын компаниудын саналын дагуу дээрх ажлын хэсэгт дэд ажлын хэсэг гарган хууль боловсруулах ажлыг эхлүүлэх талаар санал солилцож ярилцлаа.