Нэмэгдсэн: 2019-06-07 09:45:00

Уулзалтын үеэр даатгалын салбарын эрх зүйн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дарга М.Өлзийбат, Сангийн яамны мэргэжилтэн н.Дэлгэрбат, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн тухай Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавнар мэдээлэл хийлээ.

Оролцогчид, жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, амь насны үнэлгээг өсгөх, итгэлцүүрийн тооцоололданхаарах, албан журмын даатгалын нөөц санг зохицуулалттай болгох, даатгалын нэр, томьёоллынталаар нэгдсэн ойлголттой болох, албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлд мэргэжлийн оролцогчдын төлөөллийг оролцуулах, сургалт сурталчилгаа хийх, жолоочийн даатгалын мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг тавьж, харилцан ярилцав.

Санхүүгийн зохицуулах хорооноос цаашид даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжүүлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг үргэжлүүлэн явуулж байх болно гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

Ажлын хэсэг хуралдав

Нэмэгдсэн: 2019-06-18 01:13:00

МЭДЭГДЭЛ

Нэмэгдсэн: 2019-06-11 04:59:00