Нэмэгдсэн: 2019-05-29 07:59:00

“Тэнгэр даатгал” ХХК-иас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Санхүүгийн форум-2019” өнөөдөр боллоо. Хурлын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж үг хэлэв.

Форумын үеэр Ази Номхон далайн орнуудын санхүүгийн даатгал хариуцсан захирал Дэвид Хо, Олон улсын Минтэр Эллисон хуулийн фирмийн Монгол дахь салбарын ахлах хуульч Б.Батмандах, “Сэндвик Монгол” ХХК-ийн хүний нөөцийн үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Номингэрэл, “Хас” банкны ерөнхий эдийн засагч С.Болд нар илтгэл тавилаа. Тэд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, удирдах ажилтнуудад тулгардаг эрсдэлүүд, цахим эрсдэлийн талаарх олон улсын арга туршлага, эдийн засгийн хандлага ба санхүүгийн зуучлалын төлөв зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндөж, хэлэлцүүлэг явуулав. Хэлэлцүүлгийн дүнд төрийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүгийн төрлийн даатгалын үйлчилгээний ач холбогдол, мөн эдийн засгийн болон үнэт цаасны зах зээлийн өсөлттэй уялдуулан байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрхэн сайжруулах талаар зөвлөмжүүдийг хүргэнэ. 

Бусад мэдээ

Ажлын хэсэг хуралдав

Нэмэгдсэн: 2019-06-18 01:13:00

МЭДЭГДЭЛ

Нэмэгдсэн: 2019-06-11 04:59:00