Нэмэгдсэн: 2019-04-09 08:23:00

Даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долоон хоногт Монголын банкны холбоотой хамтран зохион байгууллаа.

Сургалтаар даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, эрх зүй, зохицуулалтын орчин, гэрээний эрх зүй болон холбогдох арга зүйн асуудлуудыг хамруулсан тодорхой сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл зааж, эрх олгох шалгалтыг Хороо удирдан явууллаа.

Шалгалтад нийт 53 хүн оролцсоны 41 нь тэнцсэн байна.