Нэмэгдсэн: 2019-03-19 10:34:00

Хорооноос жил бүр зохион явуулдаг “Спортын их наадам” 2019 өнөөдөр эхэллээ.

Их наадмын болон шатрын тэмцээнийг Хорооны болон Ахмадын зөвлөлийн удирдлага нээж, Монгол Улсад бие даасан санхүүгийн зохицуулагч байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болж буй спортын наадмыг албан ёсоор эхлүүллээ. Нээлтэд нарийн бичгийн дарга Л.Маамсүрэн, Ахмадын зөвлөлийн гишүүн Ж.Сүхбаатар нар үг хэлж, нийт баг тамирчдад спортын амжилт хүсэв.

Хорооны албан хаагчид болон “Ахмадын зөвлөл”-ийн ахмад настнуудын идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан хамт олны нэгдмэл, нийтэч байдлыг бэхжүүлэхээр уг спортын наадмыг жил бүр зохион явуулдаг.

Шатрын тэмцээнээр эхэлсэн Спортын наадам нь Снукер биллиард, ширээний теннис, гар бөмбөг, дартс, сагсан бөмбөг гэсэн зургаан төрлөөр явагдаж, энэ сарын 30-нд дүнгээ гаргана.