Нэмэгдсэн: 2019-03-01 07:40:00

Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах бодлого явуулж буй билээ. Энэ бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад ажилладаг ББСБ-ууд 350 сая, бусад аймаг, сумдын ББСБ-ууд 100 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна.

Энэ оны хоёрдугаар сард Хороо нийт 50 гаруй ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэр гаргасны ихэнх нь, тодруулбал 49 нь тухайн ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн бүртгэсэн өөрчлөлтүүд байна. Харин өмнөх сард буюу 2019 оны нэгдүгээр сард 23 ББСБ нийтдээ 9.1 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн юм.

Дээрх бодлогын шийдвэрт тусгасан үе шатны нэг нь өнгөрөгч сард дуусгавар болж байна. Дараагийн шатанд буюу 2020 оны хоёрдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлд 1.9 тэрбум, Эрдэнэт, Дарханд 475 сая, бусад аймагт 145 сая төгрөгт хүргэнэ.

Хорооноос хэрэгжүүлж буй банк бус санхүүгийн зах зээлийг чадавхжуулах бодлогын хэрэгжилт сүүлийн үед ихээхэн эрчимжиж, нийгэмд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхэлснийг эдийн засаг, санхүүгийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Хороо шийдвэрийнхээ хэрэгжилтийг бүрэн хангахад ихээхэн анхаарал хандуулж, ББСБ-уудын хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, хяналт, зохицуулалтаа сайжруулан ажиллаж байна. Тогтоол, шийдвэрээр өгсөн үүрэг даалгавар, цаг хугацааны хүчин зүйлсийг хангахгүй байгаа ББСБ-уудад хууль, тогтоомжид заасны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч байна.

2019 оны хоёрдугаар сард бүртгэлд нь өөрчлөлт оруулсан ББСБ-ууд

ББСБ-ын нэр Огноо Тушаалын дугаар Тушаалын утга
1 Кингдом инвест 2019.02.01 №55 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
2 Утпалафинанс 2019.02.01 №56 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
3 Ахим 2019.02.01 №57 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
4 Гэрэлт ирээдүй финанс 2019.02.01 №58 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
5 Төгөл-Инвест 2019.02.15 №61 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
6 Паблик кредит 2019.02.15 №62 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
7 Ричкапитал инвестмент 2019.02.15 №63 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
8 Гэрэл кредит 2019.02.15 №64 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
9 Цэнкредит 2019.02.15 №65 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
10 Микрофинанс монголиа 2019.02.15 №66 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
11 Барскапитал 2019.02.15 №67 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
12 Мирайкапитал 2019.02.15 №68 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
13 Ай Би И капитал 2019.02.15 №69 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
14 Херо финанс 2019.02.15 №70 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
15 Говийн цэнхэр алтай 2019.02.15 №71 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
16 Ашид голомт 2019.02.15 №72 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
17 Франкфурт капитал 2019.02.15 №73 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
18 Жалбуутайж 2019.02.15 №74 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
19 Ананд инвестмент партнер 2019.02.15 №75 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
20 Арвижих прогресс 2019.02.15 №76 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
21 Дэлгэрэн үржих капитал 2019.02.15 №77 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
22 Омни капитал 2019.02.15 №78 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
23 Шүрэнкапитал 2019.02.20 №83 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
24 Сонгомол финанс 2019.02.20 №84 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
25 БИД финанс 2019.02.20 №85 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
26 Нанокапитал 2019.02.20 №86 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
27 Капиталконтинент инвестмент 2019.02.20 №87 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
28 Капиталконтинент инвестмент 2019.02.20 №88 Оноосон нэр
29 БИДД 2019.02.20 №89 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
30 Хайрханкапитал 2019.02.20 №90 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
31 Хөтөл инвест 2019.02.20 №91 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
32 Талын зууч 2019.02.20 №92 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
33 Их эрин капитал 2019.02.20 №93 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
34 Гүмүда финанс 2019.02.20 №94 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах
35 Түмэн-Эрхэс 2019.02.20 №95 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
36 Сэкюр финанс 2019.02.20 №96 Салбар
37 Тэлмэн хас 2019.02.20 №97 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
38 Мониполо 2019.02.20 №98 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
39 Максимакс 2019.02.20 №99 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
40 Активморгэйж фанд 2019.02.20 №100 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
41 НБМ финанс 2019.02.20 №101 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
42 Энх үүд инвест 2019.02.20 №102 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
43 Сүлд  санхүүгийн нэгдэл 2019.02.20 №103 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
44 Аршанд финанс 2019.02.20 №104 Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
45 Итгэлт капитал 2019.02.20 №105 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
46 Ричфинанс 2019.02.20 №106 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
47 Инвескор 2019.02.25 №118 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
48 Ландорф финанс 2019.02.25 №120 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
49 Дотно финанс 2019.02.25 №121 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
50 Соломон инвестментс 2019.02.25 №122 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах
51 Ийст-Ийгл 2019.02.25 №123 Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах