Нэмэгдсэн: 2019-02-20 03:34:00

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох, даатгалын бүтээгдэхүүн бүртгэх болон бусад чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээнд  2019 оны 2 дугаар сарын байдлаар тус Хороонд даатгалын чиглэлээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоон үзүүлэлтийг мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар давхар даатгалын хоёр, ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч 49, даатгалын хохирол үнэлэгч 27 компани тус тус Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 581 даатгалын бүтээгдэхүүн, 564 салбар, 2444 даатгалын төлөөлөгч, 28 актуарч, 281 даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 186 даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигч Хороонд бүртгэлтэй байна.