Нэмэгдсэн: 2018-12-27 09:20:00

Улиран буй 2018 оны ажил үйлсээрээ шалгарсан Санхүүгийн зохицуулах хорооны тэргүүний албан хаагчид шинэ оны босгон дээр салбарын нэр хүндтэй шагналуудын эзэд болцгоолоо.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын болон Сангийн сайдын шийдвэрээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан Үнэт цаасны газар (ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын дарга асан С.Баянцогт, ҮЦГ-ын ахлах референт Ц.Цэрэнтогтох, Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын ахлах референт П.Байгалмаа, хянан шалгагч Б.Болор нарыг “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнав.

Мөн салбартаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан Хадгаламж, зээлийн хоршооны газар (ХЗХГ)-ын мэргэжилтэн Г.Батчимэг, ХШЗГ-ын хянан шалгагч Ж.Дэмчигсүрэн, Э.Норовцэрэн, ББСБГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашмягмар, Даатгалын газар (ДГ)-ын мэргэжилтэн Н.Дуламсүрэн нар Хорооны “Жуух бичиг” хүртлээ.