Нэмэгдсэн: 2018-12-18 07:49:00

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т өөрчлөлт орууллаа. Уг зааврын 2.3-т “..хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд харьяалалтай байхыг хориглоно” гэж заасныг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “.... Хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд харьяалалтай байвал Хороо тухайн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох нэмэлт баримт бичгийг шаардаж болно” гэж өөрчиллөө.

Хороо нь даатгалын салбарт үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэхдээ тухайн өргөдөл гаргасан хувь хүн, хуулийн этгээд нь зах зээлд үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой эсэхэд хяналт тавихдаа уг зааврыг мөрдөн ажилладаг.