Нэмэгдсэн: 2018-11-01 06:57:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018.11.01                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

           Санхүүгийн зохицуулах хороо нь “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн салбарын цахим мэдээллийн систем шинэчлэх ажлын хүрээнд эрсдэлийн үнэлгээний систем хөгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

           Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:

 

-Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

-Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-Зөвлөх хуулийн этгээд нь мэдээллийн технологи, веб хөгжүүлэлт, программчлалын чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;

-Байгууллагын танилцуулга;

-Харьяа Татвар, НДХэлтэс, Шүүхийн төрөлжсөн архив, ШШГЕГазрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар өр төлбөргүй байх/;

-2015, 2016, 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;

-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 30 сая төгрөгөөс багагүй дүнтэй байна. Энэхүү шаардлагыг хангаж буйгаа нотлох баримтыг ирүүлнэ;

-Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажил, зөвлөх үйлчилгээний жагсаалт, түүнийг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар;

-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн танилцуулга, баг нь 6-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх, үүнээс 1-ээс доошгүй ажилтан санхүүгийн чиглэлийн мэдлэг туршлагатай байх, удирдах, гүйцэтгэх ажилтны чадвар, туршлагын талаарх мэдээллийг мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар бусад нотлох баримтын хамт ирүүлэх;

-Мэдүүлэг гаргагчийн багийн бүрэлдэхүүний 50% нь үндсэн ажилтан байх, тухайн компанийн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын НД7, НД8 тайлан болон бусад нотлох баримтын хамт ирүүлэх; 

-Багийн голлох мэргэжилтнүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

 

         Сонирхсон этгээд зарлалтай холбоотой тодруулгыг 2018 оны 11-р сарын –ны 01 өдрөөс 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 11-р сарын 12-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. /Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй./

 

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, Бага тойруу 3, ЗГ-ын 4-р байр,

Санхүүгийн зохицуулах хороо, 405 тоот

Хариуцсан ажилтан: Т.Билэгсайхан, Утас: 51-261012