Нэмэгдсэн: 2018-09-21 05:13:00

Санхүүгийн зохицуулах хороо энэ долоо хоногт орон нутгийн төлөөлөгчдөө хүлээн авч, банкнаас бусад санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах, хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, салбаруудын зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулж, ээлжит сургалтыг зохион байгуулав.

Сургалтад Хороог орон нутагт төлөөлөн ажилладаг аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэтгэжилтэн нийт 60 гаруй албан хаагч оролцож, санхүүгийн салбарын бодлого, зохицуулалт, эрх зүйн шинэчлэл, олон улсын чиг хандлага зэрэг өргөн хүрээний мэдээлэл олж авсны дээр "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК, "Албан журмын даатгагчдын холбоо" ХХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК зэрэг санхүүгийн салбарын дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Үнэт цаасны дансны бүртгэл, даатгалын мэдээллийг хөтлөх үйл ажиллагаа, хувьцааны арилжаа, төлбөр тооцооны үйл явц, тэдгээрийн аюулгүй байдал зэрэгтэй биечлэн танилцаж, дотооод журам, зааврыг мэдэж авсан бөгөөд цаашид Хорооны бодлого, зохицуулалтыг орон нутагт хэрэгжүүлж ажиллахад ихээхэн чухал хэрэгтэй аялал болсныг төлөөлөгчид онцолсон юм.