Нэмэгдсэн: 2018-09-14 11:01:00

     УИХ-ын 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийг шинэчилэн сайжруулахаар тусгагдсан.Үүний дагуу СЗХ дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Иймд тус хуулийн төсөлд олон нийт болон санхүүгийн зах зээлийн оролцогчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, харилцагч, үйлчлүүлэгчдээс санал авч байна.

     Та бүхэн саналаа СЗХ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Р.Цэвэлмаатай 261964, 99646428 дугаараар холбогдох болон tsevelmaa@frc.mn мэйл хаягаар өгөх боломжтой