Нэмэгдсэн: 2018-09-14 10:59:00

УИХ-ын 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг шинэчилэн сайжруулахаар тусгагдсан. Үүний дагуу СЗХ дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Иймд тус хуулийн төсөлд олон нийт болон санхүүгийн зах зээлийн оролцогчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, харилцагч, үйлчлүүлэгчдээс санал авч байна.

Та бүхэн саналаа СЗХ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Шинэхүүтэй 261964, 88097940 дугаарт  холбогдох буюу shinekhuu@frc.mn мэйл хаягаар саналаа өгөх боломжтой