Нэмэгдсэн: 2018-09-14 10:57:00

      УИХ-ын 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилэн сайжруулахаар тусгагдсан.Үүний дагуу СЗХ дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна. Иймд тус хуулийн төсөлд олон нийт болон санхүүгийн зах зээлийн оролцогчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, харилцагч, үйлчлүүлэгчдээс санал авч байна.

      Та бүхэн саналаа СЗХ-ны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ням-Очирт 261964, 99956264 дугаарт холбогдож, эсхүл nyamochir@frc.mn мэйл хаягаар өгнө үү?