Нэмэгдсэн: 2018-03-06 13:26:00

Нэг. Уралдааны зорилго
Хөрөнгийн зах зээлд ажиллаж, тус зах зээлд хөрөнгө оруулж буй хүмүүсийн ажил, амьдралаас олж авсан туршлага, мэдлэг, судлаачдын хөрөнгийн зах зээлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих, хөрөнгө оруулалтын боломжууд, тэдгээрээс хүртэх өгөөж, хүлээх эрсдэлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
Хоёр. Сэдэв
1. Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж
2. FinTech - Хөгжил
Гурав. Хамрах хүрээ
Оролцогч бүрд нээлттэй ба мэргэжил, нас, хүйс, иргэншил харгалзахгүй.
Дөрөв. Ерөнхий шаардлага
4.1. Илтгэлийн хураангуйд дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:
- Нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын эсхүл сургуулийн нэр, албан тушаал болон мэргэжлийг бичсэн байх
- Илтгэлд тохирох нэрийг оноож өгөх
- 2000 үгэнд багтаан монгол хэл дээр бичих бөгөөд үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх /Иш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах./
4.2. Илтгэлийн танилцуулга:
- Илтгэлийн танилцуулгыг PowerPoint файлаар ирүүлэх
- Илтгэл нь гарчиг, агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх
- Илтгэлийн танилцуулга нь илтгэлийн гол санааг агуулсан 15-аас дээшгүй хуудас байх.
4.3. Илтгэх чадвар
- 15 минутад багтаах
- Үзэгчдэд санаагаа хүргэх чадвар
- Үгийн сонголт, ярианы чадвар
- Биеийн хэл, хувцаслалт

Тав. Шалгаруулалт
Нэгдүгээр үе шат: Илтгэлийн хураангуйг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00
цаг хүртэл электрон хэлбэрээр frcplus@frc.mn хаягаар ирүүлнэ. Зохион байгуулагчид
илтгэлийн хураангуйтай танилцаж, тэнцсэн оролцогчдыг хоёрдугаар шатанд оруулна.
Хоёрдугаар үе шат: Оролцогч хоёрдугаар шатанд өөрийн бэлтгэсэн танилцуулгыг 2018
оны 4 дүгээр сарын 16-ны 17:00 цаг хүртэл frcplus@frc.mn цахим хаягт ирүүлнэ. 2018 оны
4 дүгээр сарын 17-ны 10 цагт СЗХ-ны байранд ирж, илтгэлээ танилцуулах ба хоёрдугаар
шатны шалгаруулалт явагдана. Хоёрдугаар үе шатанд 6 оролцогч шалгарна.
Гуравдугаар үе шат: Шалгарсан 6 оролцогч өөрийн илтгэлээ шүүгчид болон үзэгчдэд
уран яруу, чадварлагаар танилцуулах ба шалгаруулалт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны
өдөр зохион байгуулагдана. Зохион байгуулагдах цаг болон газрыг жич мэдэгдэнэ.
Шалгарсан 6 оролцогчийн илтгэлийг дүрсжүүлж, Хорооны цахим хуудсанд байршуулж,
олон нийтэд хүргэнэ.
Тав. Шагналын сан
I-р байр - Өргөмжлөл, 2,000,000 /Хоёр сая төгрөг/
II-р байр - Өргөмжлөл, 1,500,000 /Нэг сая таван зуун мянган төгрөг/
III-р байр - Өргөмжлөл, 1,000,000 /Нэг сая төгрөг/
Зургаа. Мэдээлэл авах хаяг, холбоо барих утасны дугаар
Хаяг: Үнэт цаасны газар, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын IV-р байр, Бага
тойруу 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот 15160, Монгол улс.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-261893 утсаар лавлана уу.
Долоо. Үр дүн
Энэхүү уралдаант шалгаруулалт нь олон нийтэд хөрөнгийн зах зээлийг таниулах, иргэд
олон нийтийн тус зах зээлийн талаарх мэдлэг, сонирхлыг дээшлүүлэх, хандлага, оролцоог
нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн болоод шинээр нэвтэрч буй технологид суурилсан
санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, үүнээс хүртэх өгөөж, хүлээх эрсдэл,
хөгжлийн хандлагын талаарх шинэ санал санаачилгыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ
Хорооны үйл ажиллагааг таниулан сурталчлах, санхүүгийн зах зээл дэх иргэдийн
оролцоог дэмжих ач холбогдолтой юм.