Нэмэгдсэн: 2017-11-09 16:28:00

Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын хохирол үнэлэгчийн сургалтыг 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сургалтын бүртгэлийн ирц хангалтгүй байгаа тул уг сургалтыг хойшлуулж 2017 оны 12 дугаар сард зохион байгуулахаар боллоо.

Даатгалын хохирол үнэлэгчийн сургалтын бүртгэлийг  2017 оны 11  дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд уг сургалтад хамрагдахыг хүссэн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлж Хорооны Даатгалын газарт ирүүлнэ. Үүнд:

  • Иргэний  үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг, 3х4 хэмжээтэй
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /100,000 төгрөг/

 Хүлээн авагч банк:                Төрийн сан
 Хүлээн авагч байгууллага:    Санхүүгийн зохицуулах хороо

 Дансны дугаар:                      100900025402
 Гүйлгээний утга:                    Овог нэр, Даатгалын хохирол үнэлгээний сургалт

 

*Бүртгэл дууссаны дараа сургалт зохион байгуулагдах огноо, байрлалыг жич зарлах болно.