Нэмэгдсэн: 2017-08-31 12:53:00

Энэ оны хоёрдугаар улиралд Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/ найман банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-д шинээр тусгай зөвшөөрөл олгож, 1 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт ББСБ-уудын тоо 533 болоод байна.

ББСБ-уудын 515 буюу 96.6 хувь нь хоёрдугаар улирлын тайлан, мэдээгээ хугацаанд нь бүрэн ирүүллээ. Харин нэр бүхий 11 ББСБ өмнөх үеийн, 7 ББСБ эхлэлтийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагдав.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Хороонд ирүүлээгүй ББСБ-ууд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д ББСБ санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.