Нэмэгдсэн: 2017-06-02 14:26:00

  Санхүүгийн зохицуулах хороо хөдөө, орон нутагт зохион байгуулах даатгалын төлөөлөгчийн сургалтаа Ховд аймгаас эхэллээ. Өнөөдөр Ховд хотноо эхэлсэн сургалтад Ховд, Увс аймгийн 30 гаруй иргэн хамрагдаж байна.

 Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд даатгалын болон мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчин, зохицуулалт, компани өөрийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээний сэдвийг багтаах юм. Сургалтад хамрагдаж хичээлийн агуулга, цагийг хангасан иргэд шалгалт өгч, тэнцсэнээр даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ эрхэлж болохыг илтгэсэн гэрчилгээ олгох юм.