Нэмэгдсэн: 2017-05-31 15:21:00

    Банк бус санхүүгийн салбарын нийт активын 62.9 хувийг зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Энэ нь 2017 оны нэгдүгээр улирлын дүн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 25.4 хувиар буюу 101.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

   58 923 зээлдэгчийн 502.4 тэрбум төгрөгийн дүн бүхий нийт зээлийн 80.6 хувь хэвийн, 6.0 хувь нь хугацаа хэтэрсэн, 13.4 хувь чанаргүй гэсэн ангилалд хамаарч байна. Чанаргүй зээлийн хэмжээ 67.5 тэрбум төгрөг болсон нь 2016 оны нэгдүгээр улирлынхаас 47.6 хувиар, дөрөвдүгээр улирлынхаас 13 хувиар өсчээ.  

   Өнөөдрийн байдлаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй 475 ББСБ эрхэлж байгаа бөгөөд тэдний олгож буй зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4.1 хувь болоод байна. Энэ нь өмнөх улирал буюу 2016 оны жилийн эцсийнхээс 0.1 пунктээр өссөн дүн юм.