Нэмэгдсэн: 2017-05-18 09:06:00

Сургалтын нэр:                     Даатгалын зуучлагчийн сургалт

Сургалтын хугацаа:              2017 оны 5 дугаар сарын  25,26, 27-ны өдрүүдэд

Сургалт болох газар:            Удирдлагын академи, 301 тоот сургалтын танхимд

Сургалтын бүртгэл:            Бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17.30 цаг хүртэл Монголын даатгагчдын холбоонд бүртгүүлнэ. Холбогдох мэдээллийг Монголын Даатгагчдын Холбоо ТББ 703 тоот, БльюМон Төв, Ж. Самбуугийн гудамж Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Бага тойруу-38, УБ Утас/Факс: 323750, 88046416

  Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Сургалтын төлбөр төлсөн баримт;
     Сургалтын төлбөр 125,000 төгрөг бөгөөд доорхи дансанд шилжүүлнэ.

 Хүлээн авагч банк:                Төрийн сан
 Хүлээн авагч байгууллага:    Санхүүгийн зохицуулах хороо
 Дансны дугаар:                      100900025402
 Гүйлгээний утга:                    Даатгалын зуучлагчийн сургалтын төлбөр

 

  • 1 хувь цээж зураг /3х4 хэмжээтэй/

Даатгалын зуучлагчийн сургалтанд оролцож, заасан сургалтын цагийг хангасан иргэдээс шалгалт авч, тэнцсэн бол гэрчилгээ олгоно. Шалгалтыг 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цагт авна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО