Нэмэгдсэн: 2017-05-17 17:09:00

   Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон бүтцэд өөрчлөлт орууллаа.   

  Үнэт цаасны компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрт аливаа гүйлгээ хийгдэхээс өмнө Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.5-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах Хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулагдсан байдаг.

 Дээрх хуулийн дагуу “Тулгатчандмань баян ҮЦК” ХХК, “Гаүли ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Мирэ Эссет Секьюритис ХонгКонг Лимитедийг бүртгэхийг Хороон даргын тушаалаар тус тус зөвшөөрлөө.