Нэмэгдсэн: 2017-05-10 17:14:00

 

    Хороо ээлжит хуралдаанаараа орон нутагт шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600.0 сая төгрөг, бусад аймаг сумдад 200.0 сая төгрөг байхаар тогтоов. Одоо орон нутагт ажиллаж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээнд хүргэх юм.

  Түүнчлэн Хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолоор ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам” болон “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-уудад өөрчлөлт оруулж, энэ зах зээлд оролцогчдыг үйл ажиллагааны ангилалгүй болгов.