Нэмэгдсэн: 2015-04-01 01:30:32

Андеррайтинг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагуудын өөрийн харилцагчдынхаа бүтээгдэхүүнийг нь (зээл, даатгал, моргэйж гэх мэт) авах боломж, бололцоо, эрхийг нь үнэлэх талаар авдаг арга хэмжээ юм. Андеррайтинг гэдэг нь эрсдэлийн мэдээлэлд гарын үсгээ зурна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн мэдээллийг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн эрсдэлийг өөрөө хүлээнэ гэсэн утгатай билээ. Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэдэг аж. Мөн шинээр болон нэмж байгаа үнэт цаасыг бүгдийг нь эсвэл тодорхой хэсгийг нь худалдан авах, худалдах, үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс нийтэд санал болгон арилждаг байна. 

Манай улсад андеррайтингийн хэрэгцээ шаардлага бий. Учир нь даатгалын тогтолцоонд нэг ижил үнэ тарифаар даатгагдах нь эв хамтын шинжтэй, эерэг сайн тал гэдэг боловч зарим нэгний хувьд энэ нь тийм ч шударга тогтолцоо биш аж. Өөрөөр хэлбэл дундын сан буюу хэн нэгний төлсөн мөнгийг түүнд биш өөр нэгэн этгээдэд зориулж байна гэсэн үг. Ялангуяа сайн дурын арилжааны даатгалын бүтээгдэхүүн үйлчилгэээнүүдэд энэ зарчим зохимжтой биш юм. Ер нь хууль тогтоогч байгууллагаас хураамжийн зохисгүй хэмжээ тогтоовол нөгөө талаас андеррайтерууд эрсдлийг хүлээж авахаа багасгах шаардлагатай. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2015.04.01 №66 /4992/ Нүүр-5

Д.Оюунчимэг