Нэмэгдсэн: 2017-01-09 17:21:00

 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 2016 оны эцсээр “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалт”-ыг зохион байгууллаа.Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван, үйл ажиллагаа эрхэлж буй үнэт цаасны арилжаа эрхлэгчид болон бусад холбогдох байгууллагаас нийт 70 гаруй хүн хамрагдсан юм.

Дээрх сургалтын шалгалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 332 тоот тушаалаар шинээр томилогдсон Мэргэшлийн зөвлөл анхдугаар хуралдаанаараа шийдвэрлэлээ.