Нэмэгдсэн: 2015-03-25 02:25:25

Энэ нь жилийн өмнөхөөс 1,2 дахин өссөн дүн юм. Сүүлийн таван жилд даатгалын компаниудын хөрөнгө 2,7 дахин нэмэгдсэн бол гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани 30,4 хувийг эзэлж байгаа гэнэ. Өмнөх оны эцэст салбарынхаа хэмжээнд 108,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Үүнд 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль болон түүнийг дагалдсан Авто тээврийн хэрэгслийн тухай хуулийн биелэлт тодорхой хувь нэмэр оруулсан нэж Санхүүгийн зохицуулах хорооноос үзэж байна. 

Мөн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ ч өсч 31,5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь арваад жилийн өмнөхөөс 13 дахин өссөн үзүүлэлт юм байна. Гэвч өнгөрсөн онд “Мандал женерал”, “Монгол даатгал”, “Номин даатгал” зэрэг компани алдагдалтай ажиллажээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 2015.03.25 №055 /2240/ Нүүр-10