Нэмэгдсэн: 2015-01-20 02:02:58

 Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжаалснаар зах зээлийн хөрвөх чадвар болон хүртээмж дээшлэх гэнэ. Мөн хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авч, төлбөр төлөх хугацаанаас нь өмнө арилжих болом бүрдэж буй. Улмаар хөрөнгийн зах зээлийн суурь хүү (benchmark), өгөөжийн муруй (yield curve) өрсөлдөөнт горимд тогтох боломж нээгдэн, эдийн засгийн чиг хандлагыг бодитоор илэрхийлэх тоон үзүүлэлт шинээр бий болох ач  холбогдолтой аж. 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэн, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийж буй үйл ажиллагаа юм. Хөрвөх чадвар өндөртэй Засгийн газрын бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжих нь энэ зах зээлийг хөгжүүлэх хамгийн том боломж бүрдүүлж байгаагийн нэг илэрхийлэл гэж ойлгож болно. Засгийн газрын бонд худалдан авагч нь олон төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой” гэв. Дашрамд дурдахад, МХБ нь Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаа юм. 

 

 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 2015.01.20 Нүүр А6