Нэмэгдсэн: 2016-10-04 14:17:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн

“Эдийн засгийн хүндрэлээс гарах социал демократ арга замууд”

семинарт тавьсан илтгэлээс

 

Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид та бүхний өдрийн амгаланг эрье.

Эгзэгтэй, бэрхшээлтэй энэ цаг үед хүндрэлээс хэрхэн гарах тухай чухал сэдвийг хөндөн ярилцаж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлье.

Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг бүгд мэднэ. Нөхцөл байдал сайнгүй байхын хэрээр эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт орж эхэлж байна. Үүнийг онцолъё. Макро эдийн засаг бүхэлдээ уруудсан шинжтэй байна. Гадаад худалдааны нийт эргэлт гэхэд 2014 оныхтой харьцуулахад 2015 оны эцэст 23 хувиар, энэ оны эхний 2 улиралд дахиад буурсан дүнтэй байна.2010-2013 оны хооронд манай улсын экспортын орлогын 35 хувийг нь нүүрсний борлуулалт бүрдүүлж байсан бол 2014 оноос хойш дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, гадаад худалдааны бүтэц өөрчлөгдөж байна. Экспортын орлогыг гол тодорхойлогч нь өндөр өсөлттэй үед нүүрс байсан бол одоо буцаад зэс болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та бүхэн 2009 оны хямралыг санана уу. Тухайн үед дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн бүтээгдэхүүн тэр дундаа зэсийн үнэ унасантай холбоотойгоор нэгдүгээр улиралд манай эдийн засгийн өсөлт хасах 4.2 хувь болж байсан. Нүүрсний экпорт манай эдийн засгийн дийлэнх хэсгийг тодорхойлдог байдлаа улам бүр алдаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөл байдал эргээд найман жилийн өмнөх бүтэц рүү  биднийг чиглүүлж байна гэж харагдахаар байна.

Гадаад худалдааны төлвийн хувьд ч анхаарал татсан зүйлүүд ажиглагдаж байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна. ОУВС-гийн 2016 оны нэг, дөрвөн сараас долоон сард гаргасан төсөөлөл нь харьцангуй өөдрөг байна. Хятадын эдийн засаг өмнө төсөөлж байснаасаа 0.3 хувиар өсөх магадлалтай гэж сүүлийн төсөөлөлдөө ОУВС таамаглаад байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийг өмнө төсөөлж байснаасаа өөдрөгөөр2016 онд2.7 хувиар өсөх юм байна гэсэн төсөөлөл гаргаад байна. Та бүхэн мэдэж байгаа, өнгөрсөн дөрвөн сард манай эдийн засгийн өсөлтийг ОУВС  энэ онд ердөө 0.6 хувьтай гарна гэж төсөөлж байсан бол Дэлхийн банк 0.7 гэж ойролцоо төсөөлсөн. Эдгээр өмнөх төсөөллүүд болон энэ жилийн төсөөллийн хооронд 2.0 хувийнзөрүү байгаа биз. Энэ зөрүү бол манай эдийн засгийн тодорхой бус байдлыг илтгэн харуулж байгаа үзүүлэлт гэж ойлгож болохоор байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаад өрөнгөрсөн хугацаанд юу болов? Засгийн газрын өр, төв банкны өр, арилжааны банкны өр, бусад хувийн секторын өрийг 2012 оны хоёрдугаар улиралтай2016 оны хоёрдугаар улирлыг харьцуулан үзье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын өр 1.8 дахин, төв банкны өр 6.6 дахин, арилжааны банкны өр 3.1 дахин, бусад хувийн хэвшлийн өр 6.5 дахин өссөн дүнтэй байна. Харамсалтай нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад дөрвөн жилийн хугацаанд ердөө арав хүрэхгүй хувиар өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг том зургаар нь харахад нэлээд өөрчлөлтүүд байгаа мэт боловч нэг бүтцээс нөгөө бүтэцрүү шилжиж буй өөрчлөлтийг үнэлэх, эрсдлийг бууруулах арга замыг тооцох шаардлагатай нь харагдаж байна.

2009 оны хямралын үед арилжааныбанкны чанаргүй зээл 17.4 хувьд хүрч байсан бол өнөөдөр 10 хувь руу дөхөжбайна. Энэ хооронд дахиад л циклийн шинж чанартай бүтэц явагдаж байна гэх таамаг гарч ирж байгаа юм. Үүнийг хэрхэх дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Макро эдийн засгийн төлвийг бид хангалттай ярьж байна. Тэгвэл банкнаас бусад санхүүгийн зах зээлийн төлөв, бодлого ямар байна вэ гэдэгт анхаарлаа хандуулья. Монгол Улсад нийт активийн 4.0 хувийг л банкнаас бусад санхүүгийн сектор эзэлж байна. Харин банкны сектор 96 хувийн активийг дангаараа гаргаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд банкны секторын эзэлж байгаа хувь ч бас ялгаагүй 95%.Үнэндээ зах зээл дээр байгаа банкны актив дангаараа Монгол улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээнд байна. Харамсалтай нь нөгөө талдаа банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо даатгалын компаниуд, үнэт цаас хувьцааны зах зээл нийлээд ердөө 4.0 хувьтай тэнцүү байгаа юм. Арилжааны банкны сектор давамгайлсан санхүүгийн тогтолцоотой байгаань банкны сектор ашгийн төлөө явж байна гэдгээ мартах хүртэл томорчихсон харагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг бүхэлд нь аваад үзэх юм бол бага зэргийн өсөлт 2016 оны хоёрдугаар улиралд ажиглагдсан ч үнэндээ бууралттай яваа. МИК буюу Монголын Ипотекийн корпорациас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан дүн нь энэ өсөлтийг бий болгож байгаа юм.Бусдаар  хөрөнгийн зах зээлийн явц маш их удаашралтай байна. 2012 онд 145 тэрбум төгрөгийн арилжаа хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн бол өнөөдөр 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 13 тэрбум болтлоо 11 дахин буурсан байх жишээтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ их бууралт мөн л бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой. 2012 онд манай Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан аж ахуйн нэгжүүдийн 92 хувь нь гадаадын оролцогчид, 8 хувь нь дотоодын оролцогчид байсан бол өнөөдөр хоёр хувь нь гадаадын оролцогчид 98 хувь нь дотоодын оролцогчид болж өөрчлөгдсөн. Хэн ч Монголын Хөрөнгийн зах зээлийг сонирхохоо больсон гэсэн үг. Хөрөнгийн зах зээлд оролцогч дотоодын компани, хувь хүмүүсийн чадавхи ч тааруу, сул байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орон сууцны үнийн индексийн тухайд зарим нэг тодорхой зүйлийг хэлмээр байна. Ерөнхийдөө буурч байгаа гэдгийг бүгд мэднэ. 2014 оны есдүгээр сараас эхлэн орон сууцны зах зээл дээрх үнэ буурсан. Бид хөөс хагарлаа гээд дүгнэж байгаа. Хөөс хагарах үйл явцыг бусад орны жишээтэй харьцуулж үзье. АНУ-ын Сабпрайм маркет дээр хямрал болохоос өмнө хөөс хагарсан байдаг. 2004 оноос АНУ-ын зах зээлд дээр хөөс хагараад 2007 оны төгсгөл, 2008 оны эхээр зах зээл дээр дэлхий нийтийг доргиосон том хямрал эхэлж байсан. Манайд хөөс хагараад 2.4 жилийн хугацаа өнгөрч байна гэж үзэж байна. Баруун Европ болон дэлхийн бусад хөгжингүй улсыг хамарсан хямрал эхлэхэд үнэ ямар байсан, хөөс хагарснаас хойш ямар хугацааны дараа хямарсан бэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Англид орон сууцны үнийн хөөс хагарснаас хойш1.5 жилийн дараа хямрал тохиосон байх жишээтэй.Энэ үйл явц хэр хол, хаа хүртэл явах вэ гэдгийг тодорхойлохын тулдөмнөх түүхэн сургамж, туршлагыг шинжилж, судлах хэрэгтэй. Орон сууцны зах зээл дээр үнэ унах нь зөвхөн барилгын салбар, зөвхөн зээл авсан хүмүүсийн асуудал биш. Өнөөдөр хөрөнгөтэй байгаа хүмүүсийн хөрөнгө нь үнэгүйдэх зах зээлийн том эрсдэлийг цаанаа дагуулж байдаг. 2007 оноос АНУ-д үргэлжилсэн уналт өнөөг хүртэл олигтой сэргэлт авчирч чадаагүй байгааг мартаж болохгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даатгалын зах зээлийн тухайд авч үзье. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хураамжийн орлого 61 тэрбум төгрөгт хүрсэн ч үүнийхээ 20 орчии тэрбумыг нь давхар даатгалын компани руу, гадагшаа гаргасан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давхар даатгалын шугамаар хөрөнгө гадагшлах хандлага нэмэгдэж байгаа нь Монголын даатгалын компаниудын эрсдэл өссөн гэдгийг харуулж байгаа юм. Үүний адил Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо сүүлийн хоёр жилд 2.2 дахин өссөн нь цаанаа томоохон өөрчлөлт бий болооод байгааг илтгэж байна гэж үзэж байна.  2013 онд ББСБ-ын чанаргүй зээл 3.9 хувьтай байсан бол өнөөдөр 11.9 хувь болсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Борооны дараах мөөг шиг олширсон банк бус санхүүгийн байгууллагад ямар хязгаарлалт тавих вэ гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын томоохон асуудал болж байна. Хадгаламж зээлийн хоршоодод ч ялгаагүй бүтцийн томоохон өөрчлөлт орсон. Нийслэл УБ хотоос2014 оноос эхлэн нийт 117 хадгаламж зээлийн хоршоог сангийн хөрөнгөөр дэмжиж байгуулсан. 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар тэдгээр шинээр байгуулсан хоршоодын зээлийн чанарын муудалт мөн л том асуудал болж мэдэхээр харагдаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүндэт зочид оо,

Одоо бүгдээрээ Монгол Улсын макро эдийн засгийнэрсдэлийг бүхэлд нь авч үзье.Ажилгүйдлийн түвшин урьд өмнө нь нэг оронтой тоонд байсан бол өнөөдөр 10 хувийг давж гараад байна.

Гадаад худалдааны нийт эрэлт дотоод талдаа ч, гадаад талдаа ч өсөххандлага ажиглагдахгүй байна. Энэ бол таатай биш мэдээлэл.

Засгийн газар болон төв банкны гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь хүндэрсэнэдийн засагтаа илүү их дарамт үүсгэхээр байна. Бодит секторт асар том саарал тоос бий болсон.Банкны чанаргүй зээлийн хувь өсч, нөгөө талдаа өрхийн сарын дундаж орлого буураад байна. Зээлдэгч нар улам бүр чадамжгүй болж эхэлж байна.

Хөрөнгийн зээл зээл зогсонги байдалд орсон. Орон сууцны хөөс хагараад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны баталгаа алдагдахад хүрч байна. Хөрөнгийн зах зээл дээр байгаа багахан хэмжээний өсөлт нь МИК-ийн тусгай зориулалттай компаний гаргасан үнэт цаас дээр л харагдаж байна. Бусдаар бол ердөө 30  аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд оролцож байна.

Даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаа учраас давхар даатгалын компаниудад өгөх төлбөр нь нэмэгдэж, хөрөнгө гадагшлах шинж чанартай болж байна.

Бичил санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээ өсөн нэмэгдэж, тогтвортой байдал алдагдах эрсдэл харагдаж эхэллээ.

Энэ бүхнийг шийдэх арга зам юу вэ?

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагын хувьд Хөрөнгийн зах зээл,даатгал, бичил санхүүгийн зах зээлд хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Хөрөнгийн зах зээл дээр иргэд, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн оролцох сэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.Иргэд өнөөдөр тодорхой хэмжээний орлогоо банкинд хадгалуулахаас өөр сонголтгүй байна. Хувьцаа болгох, арилжих, солилцох тэр боломж, мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд компанийн засаглалыг сайжруулах, хөрөнгийн биржээр дамжуулан мөнгө татахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхболомж байна. Хөрөнгийн зах зээлийн зуучлагчдын шимтгэлийг ч бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Өнөөдөр арилжааны банкуудын татан төвлөрүүлж байгаа хадгаламжийн эх үүсвэр болон зээлийн хүүгийн зөрөө нь 5-10 хувь байна. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр хүмүүс арилжаа хийхийн тулд1-3 хувийн шимтгэл төлдөг. Хувьцаа худалдаж авах, зарах гэсэн 2 шатанд нийт 2-6 хувийн шимтгэл төлөхөөр байна. Тэгэхээр хувьцааны арилжаанаас 6 хувиас илүү ашиг олох боломж хэр байна, тааруу... Тиймээс энэ шимтгэлийн хураамжийг багасгах, эргээд брокер дилерийнхээ үйл ажиллагааг жигдлэх асуудалд анхаарлаа хандуулж байна.

Орон сууцаар баталгаажсан үнэт цаасны эрсдэлийг бууруулах хэрэгтэй байна. Энэ нь  банкны секторт байсан эрсдлийг хөрөнгийн зах зээл рүү шилжүүлэх, эрсдлийн тархалтын далайцыг нэмэгдүүлэх  байдал  ажиглагдаж байгаа учраас үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.

Даатгалын хүртээмжтэй байдлыг сайжруулах шаардлагатай байна. Хүн бүр урт хугацааны зээл авч байгаа хэрнээ даатгал нь ердийн байдлаар ганцхан жилээр хийгдэж байна. Үүнийг арилжааны биш урт хугацааны даатгал болгох шаардлагатай байна.

Бичил санхүүгийн салбарт оролцож байгаа хүмүүсийнхээ ур чадварыг сайжруулах санхүүгийн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хэрэгцээ байна.

Банкнаас бусад санхүүгийн сектор болох үнэт цаас, хөрөнгө, даатгалын зах зээл, бичил санхүүгийн цар хүрээг өргөжүүлэх, тогтвортой байдлыг нь хангах, шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болгох тэр дундаа үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах,тус салбарт оролцогч гадаад дотоодын хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бий болсон банкны зээлийн хүүгийн бодит дарамтыг бууруулах нэг арга зам гэж үзэж байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад чухал алхам болно гэдгийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах социал демократ арга замууд” семинарт тавьж буй илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэхийг хүсэж байна. 

Анхаарал тавьсанд баярлалаа.

                                                                                          2016.09.22