Нэмэгдсэн: 2016-07-04 14:41:00

 

Санхүүгийн зохицуулах хороо, Люксембургийн Их Вант Улсын МОН/004 төслийн санхүүжилтээр хамтран зохион байгуулсан ORSAбуюу даатгалын компанийн “Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх аргачлал”-ын талаарх сургалт боллоо.

Энэхүү сургалтыг Олон улсын зөвлөх актуарч Езекиел Мачариа удирдан явуулж Өөрийн эрсдэл болон төлбөрийн чадварын үнэлгээг хийх нь чухал ач холбогдолтойг дурдаад энэхүү аргачлалыг Монголд нэвтрүүлснээр Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжих томоохон алхам болох талаар туршлага хуваалцлаа.

Уг сургалт нь 2016 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны байранд зохион байгуулагдаж Хорооны Даатгалын зохицуулалтын газар, Даатгалын хяналтын хэлтсийн албан хаагчид болон Даатгалын компаниудын актуарч нар тус тус хамрагдсан байна.