Нэмэгдсэн: 2016-07-01 08:14:00

Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх” МОН/004 төслийн хугацаа дуусахтай холбогдуулан Люксембургийн Хөгжлийн Агентлагийн дэд ерөнхийлөгч н. Роберт де Ваха Монгол Улсад айлчиллаа.

Уг уулзалтын үеэр төслийн ирээдүйн боломжийг ярилцаж Хорооны зүгээс 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр доорх 3 саналыг дэвшүүлэв. Үүнд:

1.Санхүүгийн зах зээлийн хөгжлийг Хөрөнгө оруулалтын сан, ФинТек /Санхүүгийн салбар дахь технологийн хувьсал/ болон мэдээллийн сангийн тусламжтайгаар шинэ төвшинд хүргэх;

2.Санхүүгийн зах зээлийг даатгалын салбар болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтаар дамжуулан бэхжүүлэх;

3.Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх төслийг цаашид үргэлжлүүлэх зэрэг саналуудыг тус тус дэвшүүлсэн болно.