Нэмэгдсэн: 2014-12-02 01:46:56

-Манай Улсын зах зээлийн зээлжих зэрэглэлийг голдуу гадны байгууллагууд тогтоодог. Гэтэл үүнийг дотооддоо гаргах боломж байдаггүй юм уу?

-Манай Улсын зах зээлийн зээлжих зэрэглэлийг Солонгосын Мүдис /Moody' s/агентлаг тогтоогоод байгааг та анзаарсан байх. Манай улсад Улсынхаа болон байгууллага компаниудын зээлжих зэрэглэл рейтингийг тогтоох байгууллага байгуулагдах эрхзүйн орчин нь бүрдчихээд байна.  Гэхдээ өөр бусад хүчин зүйлүүдээс болоод ийм төрлийн байгууллага байгуулагдахгүй байна. Тухайлбал, зээлжих зэрэглэлийг тогтоох байгууллага байгуулагдлаа гэхэд сангаа бүрдүүлж чадахгүй байна. Энэ сангийн асуудал их чухал. Ядаж л тэрбум төгрөгийн сантай байх ёстой.
Нөгөөтэйгүүр, манай компаниуд зээлжих зэрэглэл рейтингийг тогтоох ямар ач холбогдолтой вэ вэ гэдэг дээр мэдээлэл дутмаг. Нэг үгээр үүнийг тогтоолоо гэхэд амьдрал дээр хэрхэн юунд  яаж ашиглах вэ гэдгийг мэдэхгүй байна. Иймээс хамгийн түрүүнд хэрэгцээг бий болгох хэрэгтэй.

Нэг компани дээр авч үзье л дээ.  Тухайн компани банкнаас зээл авахыг хүсэхэд банк нь эрсдэлгүй зээл олгохын тулд “та компанийнхаа зээлжих зэрэглэлийг эхлээд тогтоолгочих” гэсэн шаардлагыг тавьдаг байх. Ингэж хэрэгцээг нь эхлээд бий болгох хэрэгтэй байна.  Ер нь бол олон улсын томоохон банкнууд зээлдэгч улс, компаниудад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон байх шаардлага тавьдаг. Манай улсад энэ төрлийн байгууллага байдаггүй болохоор дандаа гадны компаниудаар рейтингээ тогтоолгодог л доо.
Би юу хэлэх гээд байна гэхээр, манай улсын өнөөгийн зах зээлийн нийгэмд зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага тэртэй тэргүй шаардлагатай болоод байна.

 

 Үргэлжлэлийг энд дарж уншина уу.