Нэмэгдсэн: 2016-06-23 16:03:00

    Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Даатгалын салбарын ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх зорилгоор шат дараалсан  3 өдрийн мэдлэг олгох  сургалтыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
    Тус сургалтын хүрээнд “Эрсдэлийн мөн чанар, эрсдэлийг хэмжих, эрсдэлийн удирдлага, андеррайтинг зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, ярилцлага, хэлэлцүүлэг болно.
    Сургалтад Хорооны, даатгалын байгууллагуудын ажилтнууд болон МУИС-ийн багш, судлаачид хамрагдаж байна.