Нэмэгдсэн: 2016-06-21 10:25:00



              Хянан шалгагчийн ёс зүй, ур чадвар, үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрүүдэд нийт 6 цагийн 3 өдрийн сургалт зохион байгуулагдаж байна.

              Санхүүгийн зохицуулах хороо болон Люксембургийн Их Вант Улсын МОН/004 төслийн хамтран зохион байгуулж буй тус сургалт нь хянан шалгагчийн ёс зүй, ур чадвар, үүрэг, хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд Хорооны зүгээс ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм.

              Сургалтад Хяналт шалгалтын газрын хянан шалгагч нар болон Бүртгэл, зөвшөөрлийн газрын хянан шалгагч нар хамрагдаж байна.