Нэмэгдсэн: 2016-04-01 15:11:00

  "Захиргааны ерөнхий хууль”-ийн танилцуулах сургалт Санхүүгийн зохицуулах хороонд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдаж тус Хорооны 50 гаруй албан хаагч хамрагдлаа. Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Захиргааны ерөнхий хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд Хууль зүйн яам ХБНГУ-ын Хансс-Зайделийн сантай хамтран төр захиргааны байгууллагын ажилтнуудад хуулийн танилцуулга сургалт зохион байгуулж буй юм.

  2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх тус хуулийн зарчим үзэл баримтлалын талаарх сургалтыг сургагч багш А.Сарангэрэл, А.Алтанзул нар хөтлөн явуулж тодорхой мэдлэг, мэдээлэл өглөө.

  Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахтай холбоотой ерөнхий зарчмыг тодорхойлсон энэхүү хуулийн талаар танилцуулсан нь шийдвэр гаргадаг болон, шийдвэрийн төсөл боловсруулдаг албан хаагчдын хувьд өгөөжтэй сургалт боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.